Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор "БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ"-г баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталсан бөгөөд төлөвлөгөөний дагуу англи хэлний багш нарын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Зуны сургалтыг 2022 оны 07, 08 дугаар сард 5 долоо хоногийн хугацаатай танхим, цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар, орон нутаг (аймгийн төв)-т зохион байгуулахаар холбогдох судалгааг эхлүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш танд зуны амралтаараа өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, англи хэлний мэдлэгийн түвшин, заах арга зүйгээ ахиулах боломж олгож байна.
Та бүхнийг зуны сургалтын хэрэгцээ, шаардлага, өөрийн англи хэлний мэдлэгийг оношлох судалгаанд оролцох эсэх талаар цахим санал асуулгад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Санал асуулгад оролцох холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSf7tQQFH1.../viewform