Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн тогоочдын холбооноос Түмэн тэмээний баярын үеэр бүтэн тэмээний туламлаж шарсан махны талаар тайлбар хийжээ.

Дорноговь аймгийн тогооч н.Лхагвасүрэн: Дорноговь аймгийн тогооч нар тодорхой хугацааг зарцуулан нутгийн брэнд хоол үүсгэхээр ажилласан. Үүнийхээ үр дүнд “Их говийн тэмээ-2025” улсын зөвлөгөөн дээр танилцуулах болсон. Бид зөвхөн брэнд хоолноос гадна тэмээний махаар юу хийж болох вэ гэдгээр тогооч сэтгэлгээг хангаад хоорондоо ярилцаад тэмээгээ бүтнээр нь боож шаръя гэдэг дээр санал нийлсэн. Тэмээг утаж шарж байгаа үйл явдлыг “Art ger”-ийн залуус бичлэгээр баталгаажуулсан. Тэр нь удахгүй контент хэлбэрээр цацагдана. Энэхүү санааг анх “Art ger”-ийн залуус гаргасан. Үүнийг зөвхөн Дорноговь аймгийн тогооч нар гаргаагүй. Тогооч хүний хувьд тэмээг бүтнээр нь -30 градусыг хүйтэнд бүрэн болгоод утаж шарна гэдэг нэг талаасаа маш их туршлага суусан. Маш их ур чадвар шаардсан үйл ажиллагаа байсан. Тэмээгээ бид аймгийн төвд шараад, наадмын талбай руу тээвэрлэж аваачаад хүмүүст амтлуулсан. Амталсан хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байсан. Бид ашгийн бус үйл ажиллагаа үнэгүй амталгааг явуулсан. Монголд тэмээг анх удаа бүтнээр нь болгосон байгааг харсан хүмүүсийн хувьд сэтгэл эмзэглэсэн зүйл гарсан байх. Үүн дээр тухайн тэмээг шарах үйл явцад оролцсон тогооч нарын өмнөөс чин сэтгэлээсээ уучлалт хүсье.  

Дорноговь аймгийн Тогоочдын холбооны тэргүүн н.Солонгонтуяа: Манай холбооны үйл ажиллагааг улс төржүүлээд байгаа сошиалд буруу талаар сэвээд байгаа хүмүүсийн эсрэг байр суурьтай байна. Тэгж ард түмнийг хоёр талцуулах хэрэггүй. Зөв талаас нь сурталчлах юм бол улс төржүүлэх асуудал биш. Бид улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. 

Таны сурталчилгаа