"Нутгийн хишиг" Өмнөговь аймгийг засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн "Сурагч солилцоо" зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Булган сумын хүүхдүүд Францын Occitanie бүс нутагт олон сонирхолтой сургалт, аялалд оролцож байна.
Манай сурагчид үе тэнгийн хүүхдүүдтэй Франц айлд амьдарч, хамт суралцаж, сургуулийн бүх арга хэмжээнд оролцож байна.
Түүх соёлын болон археологийн үнэт үзмэрүүдтэй музей, хадны зурагтай агуй, Атлантын далай, мужийн нийслэл Toulouse хотын аялал, агаарын трамвай, гэх мэт сюрприз дүүрэн өдрүүдийг хүүхдүүдэд маань бэлджээ. Францчууд хэрхэн Түүхийн үнэт зүйлсээ хадгалж хамгаалж бас сэргээж ирээдүй хойчдоо үнэт өв болгон үлдээж чаддаг, унаган байгалаа хайрлан Европдоо хамгийн томд тооцогдох ойн модыг Атлантын далайн эрэгт 200 жилийн өмнө тарьж ургуулсныг үзэж сонирхжээ.
Ирэх жил Франц хүүхдүүдийн баг Өмнөговь аймагт ирэх юм.