Цагдаагийн байгууллагад энэ сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий дэлгүүрийн гаднаас унадаг дугуйгаа хулгайд алдсан” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 28 настай эрэгтэй “Ш” гэгч нь 36 настай иргэн “А”-ийн унадаг дугуйг хулгайлсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.