Цаг үеийн мэдээ

Монополын эсрэг газар нь чиг үүргийн хүрээнд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг. Энэ оны IV улиралд аж  ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн тендертэй холбоотой нийт 115 гомдол хяналаа. Ирүүлсэн гомдлоос хууль зөрчсөн 45, хууль зөрчөөгүй 11, тендерт оролцогч биш 19, гомдол гаргах хугацаа хэтэрсэн 17, тендерийн нээлт хийсэн 1 байгаа бол гомдлоо дахин гаргасан 10, олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа 1, түдгэлзүүлэн хянаж байгаа 8, бусад шалтгаанаар 3 гомдлыг хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа