2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмнө нь огт хийж үзээгүй ажил үүрэг танд ноогдож мэднэ. Ямар ч газар ажилласан нэр хүндтэй байж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хамтын хөдөлмөр эрхлэхийн сайхныг мэдрэх таатай өдрүүдийн нэг байна. Харин хий хоосон мөрөөдлөөс болж бие сэтгэл тань тавгүйрхэж магадгүй.
Үхэр: Өөрт оногдсон ажлаа амжилттай шийдвэрлэх, мэргэжлийн ур чадвараа гайхуулах боломж гарна. Томоохон эд хөрөнгөтэй холбоотой ажлуудаа хойшлуулахад гэмгүй. Ямар нэг зүйлд хэт туйлшрах, бусдын нөлөөнд автахаас болгоомжил. Хувийн ур чадвараа ашиглан аливаа муу бүхнээс хол байхыг хичээ.
Ихэр: Олон нийтийн дунд зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, өөрийнхөө хир хэмжээг мэдэрнэ. Ажилдаа бүх хүч чадал, оюун ухаанаа дайчлах шаардлага тулгарна. Ядарсан ч гэлээ яаралтай захиалга хүлээн авахаас татгалзах хэрэггүй. Өмнөх ажлаа дуусгасан ч гэлээ дараагийн овоорсон их ажил угтах болно. Зорьсон үйлээ саад бэрхшээл багатай бүтээхийн тулд хувийн ур чадвараа сайн ашиглах хэрэгтэй.
Мэлхий: Аливаа харилцаа болон хайр сэтгэлийн адал явдалд анхаарал болгоомжтой хандаарай. Хувиа хичээх, дээрэнгүй загнах зэрэг занг харилцаандаа гаргалгүй, бусдыг өөрийнхөө үгээр барьж цагдахгүй байхыг зөвлөж байна. Энэ өдөр бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлэлцээр хийхдээ алдаа гаргах магадлал өндөр байна. Мэргэжлийн салбартаа онцгойлон амжилт үзүүлэхгүй байх.
Арслан: Ямар ч үр дүнгүй маргаанаас үүдэн шалтгаангүй уурлаж уцаарлах бололтой. Санаандгүй хэлсэн үгнээсээ болж шаналж, харамсах байдал тохиолдож ч магадгүй. Ажлаа урагш ахиулахыг хүсэвч тийм ч амар хялбар байхгүй. Өнөөдөр эрсдэл дагуулсан зүйл танд таатай байдлыг авчрахгүй. Тайван амгалан байдлаа алдахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв өвчин эмгэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай. Эрүүл мэндэд хүндрэлтэй байдал үүсэж мэднэ.
Охин: Оюун ухаан, ур чадвараа бүрэн нээж харуулна. Ховор олдох боломжуудын нэг тохиох бөгөөд эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарлын төвд байж байр суурь, нэр хүндээ өсгөх болно. Шинэ санаа гаргасан ашиг тусаа орлогын шинэ эх үүсвэрээр хүртэж чадна.
Жинлүүр: Од эрхсийн нөлөөний улмаас бусад хүний үгэнд амархан итгэх, буруу үйлдэл санаандгүй хийх зэрэг байдал илэрнэ. Үзэл бодлоо хамгаалж, тэвчээртэй ухаалаг байхыг зөвлөж байна. Улс төр, нийгмийн харилцаанд оролцож байхдаа өөртөө итгэлтэй байхыг хичээ. Олонд танигдсан хүмүүсийн хувьд нэлээд эрэлттэй, хэрэгцээтэй байх болно. Ямар ч асуудалд хөнгөн хуумгай хандах эрхгүй гэдгээ ойлго. Ялангуяа улс төртэй холбоотой асуудалд ул суурьтай, алс хэтээ харсан шийдвэр гаргахыг зөвлөж байна.
Хилэнц: Ашигтай санал нь ирээдүйд ажлын амжилт, ахиж дэвших боломжийг авчирна. Бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй. Боломжтой нөхцөл байдлыг хүлээх нь дээр гэдгийг сануулж байна. Уран бүтээлч хүмүүс ч амжилт, үр бүтээл муутай байх магадлалтай. Харин төрийн байгууллагын ажилчдын хувьд албан тушаал ахих магадлал өндөрсөж байна.
Нум: Шинэ бүтээл туурвих, төлөвлөгөө зохиох зэрэг сайн өдөр. Шийдэж чадахгүй удсан асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Дотоод сэтгэл зүрх тань эрх чөлөө, аз жаргалыг мэдрэхийг хүснэ. Хийж буй ажлаасаа тааламж авч байх нь энэ үед таны гол зорилго байх хэрэгтэй болно. Бусдад тулгамдсан асуудлаараа хандахад саад бэрхшээл багатай байна. Гэхдээ дарга, дээд албан тушаалтантай харилцаа муутай байх төлөвтэй.
Матар: Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажилтай хүмүүс бусдын үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Бусдыг юунд алдаа гаргаад байгааг нь олж харах чадвар сайн байна. Таны хувьд олны дунд өөрийгөө хамгийн сайхнаар гялалзан харуулах боломж гарна. Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх сууриа тавина. Гэхдээ эрсдэлтэй алхам, тодорхойгүй үйл ажиллагаа хийх хэрэггүй.
Хумх: Амьдралд тохиолдсон аливаа сайн муу бүгдийг сэтгэлийнхээ гүнд хүртэл тусгаж авсны хэрэггүй. Эрүүл мэндээ муутгахаас зайлсхий. Мэргэжлийн эсвэл гэр бүлийн харилцаанд аль алинд нь хүндрэл гарсан ч өөрийн алдааг бусдын нуруунд тохох хэрэггүй. Өөрийгөө зөв удирдан, ур ухаанаа гаргаж чадвал үйл хэрэг тань сайн үр дүнд хүрч, улмаар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болно.
Загас: Ярвигтай төвөгтэй ажил нь их цаг шаардах ч авьяас чадвараа ил гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Таны үг үйлдэл бусдын анхаарлыг татахуйц байж, зөв хандлагын хүчээр нэр хүндээ өсгөж, талархал шагнал авах магадлалтай. Хайртай хүнтэйгээ романтик болзоо зохион байгуулах зэрэг хувийн харилцаанд тохиромжтой үе.