Цаг үеийн мэдээ

Хаан банк сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран  “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2018 оноос эхлэн 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 

Энэ удаад “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хамтран оролцож, Өмнөговь, Дорноговь аймгуудад 2022 оны 06 сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд  Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хүн амын цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх үнэлгээ хийн эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө мэдээлэл өгч, эрсдэлт бүлгийн иргэдэд  ШУГТЭ-ийн төрөлжсөн  мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийн, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг  ажлын байранд сургах зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа