Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн эмч нар АНУ-ын Миннесотагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэс заслын эмч нартай хамтран хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээний менежментийн чиглэлээр цахим сургалт, зөвлөгөөнүүдийг хийж ирсэн бөгөөд өчигдөр тус улсын эмч нарын баг ХСҮТ-д хүрэлцэн ирлээ. Миннесотагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэс заслын тэнхимийн профессор, хөхний судалгааны төвийн дэд тэргүүн Dr.Todd Tuttle, Ютагийн их сургуулийн мэс заслын төвийн дэд тэргүүн Dr. Raymond Price, хөхний мэс заслын төслийн мэс засалч Angel Huidobro нар ХСҮТ-ийн Хөхний төвийн эмч нартай хамтарсан үзлэг хийх, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зэргээр энэ сарын 28-н хүртэл хамтран ажиллах юм. 

Таны сурталчилгаа