Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хэрэглэж байна. Тиймээс хүмүүсийн буруу хэрэглэх нь элбэг зарим хоол хүнсийг танилцуулъя.
• Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй.
• Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй.
• Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно.
• Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно.
• Загасны мах, сүү хоёр үл зохилдоно.
• Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно.
• Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ.
• Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй.
• Бүрэлдээгүй тараг, архи хоёр үл зохилдоно.
• Шинэ шар тос идсэний дараа хүйтэн ус ууж болохгүй.
• Шинэ шар тосыг хүрэл саванд удаан хадгалж болохгүй.
• Сүү, жимстэй үл зохилдоно.
Хүслэн
2024-10-23
Муухай