Хэт халалт, нарны эрчим ихсэх нь зүрх судасны өвчтэй, ахимаг насны хүмүүст эрсдэлтэй.
Хэт халалт нь:
• Ухаан балартах
• хүүхэн хараа өргөсгөх,
• хамраас цус гоожих,
• огиулж бөөлжих, амьсгаадах,
• судасны цохилт олшрох,
• биеийн хэм 39,6-с дээш болох,
• булчин өвдөх,
• арьс хуурайших халах
• Толгой өвдөх
• Нүд харанхуйлах
• Толгой эргэх
• Бөөлжих
• Нүүр улайх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Нарны харшил болсон үед үзүүлэх анхны тусламж:
• Өртсөн хүнийг хүйтэн сэрүүн газар оруулах
• Хэвтүүлэн толгойг өндөрсгөх
• Хувцсыг нимгэлэх
• Хүйтэн чийгтэй алчуур тавих
• Толгой, дагз, духанд хүйтэн жин тавих
• Хүйтэн ус уулгах