Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Эмээлтийн махны үйлдвэрт гарсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: “Хүнсний аюулгүй байдалд ямар хор хохирол учирч байгаа болон нөхцөл байдал ямар түвшинд хүрч байгаа талаар зарим шинэчлэлтүүдийг хийнэ. Дотооддоо үйлдвэрлэдэг байсан бараа бүтээгдэхүүнээ хүртэл гаднаас оруулж ирдэг болчихсон байна. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүнд тавих хяналт, шаардлага суларсан байна. Дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдэг дээр түлхүү анхаарч ажиллана. Шаардлагын дагуу хяналт тавьж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт явагдана. Эмээлтийн махны үйлдвэрт гарсан асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Эрүүгийн болон цагдаагийн ерөнхий газарт махны асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хуулийн дагуу шийдэгдэнэ. Үндэсний аюулгүй байдлын хуулийн шинэ төслийг боловсруулж бэлдсэн, хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэж үзсэн нийтээр нь өөрчилж байгаа. Ойрын жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ сайжруулж, тогтвортой байлгах талаар шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд 65,3 хувийг өөрчлөхөөр бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Хүнсний аюулгүй байдлыг хоёр хэлбэрээр авч үзэж байна.
1. Хүнсний хангамж дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ойрын таван жилдээ 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж экспортлох.
2. Хүнсний аюулгүй байдлын хүрээнд стандартын шаардлага хангах, гадаадад итгэмжлүүлэх хэрэгтэй байна, лабораториудаа шинэчлэх зэрэг , олон улсын стандартад нийцүүлэн ажиллана. Хяналтын системүүдийг шинэчлэн ажиллахаар төлөвлөж байна.
3. Олон улсын жишгийн дагуу монголд анх удаа согтууруулах ундаанд зохих ёстой шаардлагыг тавих хүрээнд цахим системийг бий болгож байна” гэв.