Цаг үеийн мэдээ

Баяр наадмын үеэр БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна, Хятадын өрөнд хилийн нэг боомтоо өгөх гэж байна гэсэн мэдээллүүд цахим орчинд тархаад буй. Тухайн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа : 

“Гашуунсухайт боомтын төмөр замыг гацаасан, Гашуунсухайтын төмөр зам тавигдахгүйгээр  Тавантолгойн аман дээрээс хямдхан нүүрс аваад хилийн үнээр зарахгүй байх сонирхолтой том хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөж эхэлж байгаа байх. Яагаад гэхээр тийшээ том хэмжээний шалгалт орсон байгаа. Ер нь 30 жилийн хугацааны алдаа завхралыг засах гэж нилээн юм болж байна. Өмч хувьчлалтай холбоотой зарим асуудлууд. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал, энэ бол хувьчлал биш, цэвэр луйврын шинж чанартай асуудал. Албаар ашиггүй ажиллуулсан балансыг үүсгэж байгаад хэсэг бүлэг хүмүүс авсан ийм л асуудал. Энэ буцаж цэгцлэгдэж байгаа. Гашуунсухайтын төмөр зам тавигдана гэхээр нүүрс тээвэрлэж байгаа нөхдүүдийн том эрх ашгууд хөндөгдөж байгаа.

Хятадуудаас их хэмжээний зээл авахын тулд хилийн нэг боомтоо өгнө гэсэн асуудал огт байхгүй байх ч боломжгүй. Ийм асуудлууд гаргаж тавилаа гээд би зорилгоосоо огт ухрахгүй. Нөгөө хүмүүст хандаж хэлэхэд хайран цагийн гарз гэж хэлмээр байна. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Ингэснээр Монгол улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэр төрд ирсэн зөв буруу гээд л ярьж байна. Тоо нотлодог. Эрдэнэт үйлдвэр 300-350 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Одоо 1,2 их наядыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Энэ зүгээр тооны зөрүү. Яг үүнтэй адилхан Гашуунсухайтын төмөр зам тавигдаад, хил холбох терминал хийгдээд аман дээрээс зарж байгаа нүүрсний үнэ зөвхөн хил дээр зарахад л  2 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр энэ их далд эдийн засаг ил болно. Болохоос ч аргагүй. Цаашдаа боомтууд цахимжна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сайн бас саар зүйл олон байлаа. Худлаа мэдээлэлд итгэлгүйгээр илүү хариуцлагатай, илүү төлөвшсөн байж, том төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж эдийн засгаа хурдан тэлэх зорилгодоо хүрэх хэрэгтэй. Монгол улс 38  орчим их наяд төгрөг эргэлддэг улс энэхүү эргэлтийг богино хугацаанд 100-120 их наяд болгох уу гэдэг тал дээр төвлөрч ажиллах ёстой, урагшлах ёстой, ухарч болохгүй” гэлээ. 

Таны сурталчилгаа