Цаг үеийн мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Ерөнхий сайдын зүгээс тус замын бүтээн байгуулалтын ажлын ирэх оны аравдугаар сард дуусгах үүргийг Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн. 

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тус замын ажлын явцыг танилцуулахдаа цементийн асудлаас үүдэн хоёр багцын ажил удааширалтай байгаа тухай дурдсан. 

Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа. Багцуудын ажлын гүйцэтгэл:

Багц 1 - 96.6%

Багц 2 - 41.3%

Багц 3 – 98%

Багц 4 – 27%

Багц 5 - 99%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байгаа аж. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцах юм. 

Таны сурталчилгаа