Цаг үеийн мэдээ

Аюулгүй хүнсний хэрэглээ болон, ариун цэврийг чанд сахих нь нян бичил, биетээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. 

1. Ариун цэврийн сахих нь нян, бичил биетүүд өсөж үржих, тархахаас сэргийлнэ.

-Гараа угаах

-Хоол, хүнс бэлтгэхдээ хэрэглэгдэх сав суулга, бүх зүйлийг угаах, цэвэрлэх

-Гал тогоонд шавьж, мэрэгч бусад амьтан орохоос сэргийлэх

2. Хоол хүнсийг зохих хэмд зөв хадгалах нь нян, бичил биетэн өсөж, үржихээс сэргийлнэ.

-Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах

-Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас хол тавих

-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа угааж, цэвэрлэж хэвших

3. Хоол хүнсийг гүйцэд болгоход нян, бичил биетүүд идэвхгүйждэг

-Усыг буцалгаж уух

-Хоол хүнсийг чанахдаа 30 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

4. Хоол хүнсийг зохих хэмд зөв хадгалах нь нян, бичил биетэн өсөж, үржихээс сэргийлнэ.

-Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх

-Хүнсний бүтээгдэхүүний зохих зааврын дагуу хөргөгчинд хадгалж байх зэрэг эдгээр зүйлсийг өдөр тутамдаа санаж, хэрэгжүүлж байвал гэдэсний халдварт өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтойг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. 

 

Таны сурталчилгаа