Цаг үеийн мэдээ

 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2. “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар  хүүхэд, залуучууд, иргэдийг соён гэгээрүүлэх олон талт сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. Говь-Алтай аймгийн  Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатарын санаачилгаар "ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ" гэр зусланг 18 сумд хичээллүүлж эхлээд байна.
 Хүүхдүүдийг уламжлалт ёс заншил, нүүдэлчин ахуй, өв уламжлалаа суралцаж, амьдрах ухааны чадвартай, эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тус зуслан 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд 3 ээлжээр хичээллэх бөгөөд эхний ээлжид сум тус бүр 25-30 амрагч хүүхдүүдийг хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.
 Амрагч хүүхдүүд хазаар ногт чөдөр зангидах,  ташуур  жирэм сүлжих,  ямаа самнах, хонь ноослох, эсгий хийх, унага татах, аргал түүх, ус авах зэрэг малчдын өдөр тутмын ажил хөдөлмөрөөс суралцахын зэрэгцээ түүх соёл, өв уламжлалтайгаа танилцан, үндэсний бичигт суралцаж, угийн бичгээ хөтлөх, үндэсний сур, шагайн харвааны мэдлэгтэй болж,  Монгол хүн байхын утга учрыг биеэр мэдэрч байгаа нь зуслангийн давуу тал юм.  
  Хүүхдүүд өдөр бүр эрүүл, тэжээллэг хоол хүнс, сүү цагаан идээ хэрэглэхээс гадна шинэ найз нөхөдтэй болж зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

3 хүн, адуу ба гадаа нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс, амьтан ба гадаа нарын зураг байж магад

Таны сурталчилгаа