Цаг үеийн мэдээ

АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн зүй бус авирласан асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа:

-Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа хэрэлдсэн. Өнгөрсөн 4 жил жагслаа, хэрэлдлээ. Захирлуудтай туллаа. Үзэлцлээ. Түүний хэдэн жилийн өмнөх бичлэгүүдийг гаргаж сэвж байгааг мэдсэн. Тодорхой хүмүүс тарааж байгааг сонссон. АН-ын гишүүдийн нэр хүндэд халдах зорилго байгаа байх. Тэр байтугай хулгай дээрэм хийсэн хүн ордноор дүүрэн хэсүүчилж байна. Би мөнгө авсан гэж бодохгүй байна. Авсан бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Улс төрийн зөвлөл намынхаа бодлогын эсрэг явсан хүмүүстэй хариуцлага тооцож амжаагүй явж байна. Багш нарын төлөө тэмцэж чадах хүнийг би жагсаалт даа оруулсан. Жирийн багшийг л гишүүн болгосон шүү дээ. Заавал Их хуралд өнгөтэй мөнгөтэй хүн ордог биш жирийн хүн ордон байя гэж л шийдсэн.

Таны сурталчилгаа