Тавантолгой түлш компаниас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна. Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг.
“Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэжээ.