Үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьц, жин хэмжүүрийн хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр сорьцын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бэхбатаас тодрууллаа.
-Энэ удаагийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал юу байна вэ?
-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 13 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг томилсон. Хяналт шалгалтын хүрээнд хийгдэх ажлуудын чиглэл гарсан. Ингээд алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийхээр тусгагдсан. Үүний дагуу салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаа хийж байна. 21 аймаг, Улаанбаатарт хяналт шалгалтаа өнөөдөр эхлүүлсэн. Өнөөдөр бид Улаанбаатар хотын шалгалтаа Хүнсний-1 орчимд байх үнэт эдлэл, алт мөнгөн эдлэл зардаг дэлгүүрүүдээр хийж байна. Арваннэгдүгээр сард хяналт шалгалт мөн хийгдсэн. Тухайн үед Мөнгөн завьяа, Улсын их дэлгүүр орчмоор үнэт металл, үнэт эдлэл зардаг байгууллагуудыг хамруулсан. Шалгалтын дараа тухайн байгууллагуудад албан шаардлага, зөвлөмж өгсөн. Тодорхой хугацаанд зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласны дагуу дахин шалгалт хийнэ. Шалгалтын дараах үр дүнг дэлгэрэнгүй мэдээлнэ.
-Үнэт эдлэлийн жин хэмжүүрийг шалгах уу?
-Монгол Улс хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоотой байсан үе бий. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулалттай хийдэг байсан. 2022 оноос Мэргэжлийн хяналтын тогтолцоо байхгүй болсон. Байгууллага болгонд хяналтын алба шилжсэн. Үүнтэй холбоотойгоор Стандарт хэмжил зүйн газарт хэмжил зүйн алба шилжсэн. Мөнгөн аяганы стандартыг 2015 онд баталсан.
-Хэрэглээний стандартад нийцээгүй мөнгөн аяга хийж худалдан борлуулсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Стандартад нийцсэн бүтээгдэхүүн манайхаар ордог. Манайхаар оруулалгүй үйлдвэрлээд худалдан борлуулж байхыг үгүйсгэхгүй. Манай байгууллагаар орж байгаагийн утга учир сорьцын баталгаажуулалтын тэмдэглэлийг үнэт металл дээр хийж баталгаажуулдаг. Сорьц тогтоох шинжилгээг олон улсад нийцсэн стандартаар хийдэг. Тэр стандартыг хангасан тэмдэг тэмдэглэгээг шаардлага хангасан бүтээгдэхүүнд сорьцын баталгааны тэмдгийг дардаг.
үнэт эдлэл
2025-02-12
Зөв хэмжээ грамм нь мэдэгдэхгүй юм их зардаг үнэтэй Мөн манай монголын сав баглаатай бүтээгдэхүүнд грамм жиндээ хүрдэггүй савлагдсан тараг бусад бүтээгдэхүүн дандаа савандаа дундаасаа доошоо байдаг