2025 оны хоёрдугаар 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эхэлсэн ажлаа дуусгах зориг тэвчээртэй бай. Нөөцөлж үлдээсэн эрч хүчээ зөв хуваарил. Хийж буй ажил тань одоогийн үе шатандаа нэлээд эр зориг, тэсвэр тэвчээр шаардах болно. Бүгдийн анхаарлын төвд байх нь боломжгүй зүйл гэдгийг мэдэж аваарай. Хэрүүл маргаан гарч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө сонирхож буй бол гэр бүлээрээ зөвлөлд.
Үхэр: Гэр бүлтэй хүмүүс хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Хайрын харилцааны бат бэх байдалд илүү анхаар. Та хувийн амьдралаа хамгаалахын тулд гэр бүлийн амар амгалан нөхөрсөг байдлыг өөрийн дур хүслээс дээгүүр тавь. Дэмий зарлага гэр бүлд тань хэрүүл маргаан гаргана. Таны бизнес болон ажил хэрэгт гэнэтийн саад тотгор учирч болзошгүй.
Ихэр: Томоохон худалдан авах үйл ажиллагаа бүү явуул. Бага зэргийн асуудлаа л шийдэж чадна. Алба тушаал дэвших, боломжийн ашиг олох зэрэг тохироо бүрдвэл сандарч тэвдэх хэрэггүй. Бусдын хүлээлтийг ойлго. Үзэл бодлоо хөгжүүлж, ертөнцийг үзэх үзлээ бэхжүүл. Таны оюун ухааны чадвар нэмэгдэнэ.
Мэлхий: Өнөөдөр аль болох эртхэн ажлаа амжуулж дуусгах хэрэгтэй. Гэнэтийн үйл явдал болж, ажил амьдралаа зохицуулах шаардлага үүсэж мэднэ. Эрүүл мэндээ хамгаалж, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь таныг сэргээнэ. Цаашид эрч хүчийг тань сулруулж байгаа сэтгэл санааны болон бие махбодын хүчин зүйлүүдтэй шат дараатай тэмц.
Арслан: Зөн билэг өндөр байх өдөр. Сайхан дурсамж сэтгэлийг дүүргэж, ухааныг саруул байлгана. Сайн зохион байгуулагч, сэтгэл зүй өндөртэй зан чанараа харуул. Зарим ажил хэргийг албан бус аргаар шийдэх хэрэг гарна. Ямар нэг таагүй байдалд бэлэн бай. Өнөөдөр та мөнгө олж болох ч өрсөлдөөн илүү нэмэгдэж байна.
Охин: Өнөөдөр хуулийн мэдлэг хэрэг болно. Мөн бичиг баримт бүрдүүлэх асуудлыг анхаар. Танихгүй хүнд тэгтэл бүү итгэ. Од эрхэс бүхий л зүйлд наанатай цаанатай хандахыг сануулж байна. Өмнөх алдааны улмаас хүндрэлүүд гарна. Гэхдээ өнөөдөр муу муухайг эргэн дурсах нь дэмий зүйл болохыг санаарай.
Жинлүүр: Холоос мэдээ ирж магадгүй. Алс оронд болж буй ч чухал үйл явдлаас бүү хоцор. Энэ нь нэгэн хэвийн байдалдаа дассан танд шинэ хил хязгаарын нээж өгнө. Зарим ганцаардмал нөхцөлд байгаа хүмүүс бүхнийг өөрчилж шинэчлэх хүсэлд автана. Ийм үед хурдан тайвширч, нөхцөл байдлыг бодитоор цэгнэх хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас хол бай. Шийдвэр гаргахдаа тайван, анхааралтай байхыг хичээ.
Хилэнц: Ажил дээр тав тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд явуулга илэрхий болно. Хамт олонтойгоо зөв ойлголцвол буруу хүмүүсийн үнэн төрх илчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхэнтэй муу аргаар тэмцэх гэвэл таны нэр хүнд унана. Уран бүтээлч хүмүүсийн эрч хүч оргилон гарна. Гадаад төрх, гоо сайхнаараа өнөөдөр бүгдийн анхаарлыг татна.
Нум: Өнөөдөр таны хэлсэн үг, хийх үйлдэл эерэг байна. Хүндрэлтэй асуудлыг шийдэхэд чин үнэнч сэтгэл зүтгэл хэрэг болно. Худлаа хэлэх нь осолтой өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд сайн. Бизнесийн ажил хэрэг цаг үеийн хүчин зүйлсээс хамаарч гацаанд орсон бол гаргах шийдэл олно. Асуудлыг шийдэхдээ шийдэмгий үйл ажиллагааг бүтээлч хандлагатай хослуул.
Матар: Дур сонирхолтой зүйлээрээ хичээллэ. Өөрийгөө зөв зуршлаар чим. Ажлын үр дүн муудаж магадгүй. Дэмий зүйлд санаа зовох зан аашинд толгойгоо мэдүүлэхээс зайлсхий. Танд төлөвлөгөө байгаа бол сайн боловсруулсан арга замаа хэрэгжүүл. Залуу хүмүүс хэрэггүй зүйлд уруу татагдана. Төлөвлөөгүй гэнэтийн үйл ажиллагаанд оролцохоос шууд татгалз. Муу хүмүүс таныг отож байна. Аюултай газруудаас холуур яв.
Хумх: Үр хүүхдийнхээ хүмүүжлийг анхаар. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, амжилтыг нь магтаж, алдаа дутагдлыг нь шүүмжлэх зэрэгт цаг зав гарга. Гэхдээ гэрийн уур амьсгалыг хадгалахын тулд танаас тэвчээр шаардана. Эрүүл мэндийн төлөө зарим зүйлсийг золиосол.
Загас: Санхүүгийн тал дээр явуулах ажил хэрэгтээ төвлөр. Ямар нэгэн шинэ зүйл сэтгэж, хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ. Өмнө нь үүссэн шийдвэрлэвэл зохих асуудлуудаа багцлан, оновчтой шийдвэр гаргаж чадна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна. Шинэ зорилгын төлөө ажлаа өөрчлөх шийдвэр ч гаргах магадлалтай.