Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2025.02.12/ Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Хил хамгаалах ерөнхий газраас Буйр нуурт живсэн техник, хэрэгслийг татан гаргах болон экологийн аюулгүй байдлыг хангах судалгаа хийсэн багийг хүлээн авч уулзлаа.

Тус судалгааны баг Буйр нуурт Халх голын дайны үед ОХУ болон Япон улсын живсэн, сөнөсөн 10 орчим онгоц, танк болон усан завины байршлыг тогтоох анхны зургийг гаргасан байна. 

Энэхүү судалгааны үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд  уламжилж, дэмжигдвэл Хөвсгөл далайн дараах гаднын биетийг татан гаргасан 2 дахь томоохон үйл ажиллагаа болох юм.

Таны сурталчилгаа