Цаг үеийн мэдээ

Хэнтий аймаг 2025 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлажээ. 

Энэ ажлын хүрээнд орон нутгаа бүсчлэн дөрвөн хэсэгт хувааж,  Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ жил  Бор-Өндөр, Биндэр суманд үйлчилгээний төвийг байгуулна. 

Үйлчилгээний төвд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан мөн сэтгэлзүйч ажиллана. 

Хэнтий аймаг нь сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгож, 82 удаагийн уулзалт зохион байгуулж, 2500 хүүхдийг хүлээн авч, 200 гаруй хүүхэд захидал илгээжээ. 

Тус аймаг нь 78877 хүн амтай, нийт хүн амын 36,3 хувь хүүхдүүд байна.

Таны сурталчилгаа