Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын төмөр замын асуудлаар хэлэлцлээ. Засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдсэн. Хоёр улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгүүдийн хоорон дахь 60 гаруй хуралдааны үр дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг протокол байдлаар зэрэг гарын үсэг зурах эрхийг олголоо. Мөн Монгол Улсын Засгийн газар энэ гэрээнд гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт Байнгын хорооны хуралдаанаар өгсөн.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий рүү салаа зам тавина. Дагнасан хэрэглээний энэхүү салаа замыг Хөшигийн хөндий рүү тавьснаар Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад вагоноор орж ирдэг ачаа барааг бид зуучилдаг тээвэр зууч, терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигийн хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосон.