Цаг үеийн мэдээ

АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой

"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.  

Олон улсын нөхцөл байдлыг ашиглаж, АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.  

Нэгдүгээрт, чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Монгол Улсад газрын ховор элемент тодорхой хэмжээгээр нөөцлөгдсөн бөгөөд Халзан Бүргэдэй зэрэг төслүүдийг дэмжих замаар энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой.  

Хоёрдугаарт, АНУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Монголын Засгийн газар АНУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд илүү санаачилгатай ажиллах хэрэгтэйг онцоллоо. Гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж, эрчим хүчний төслүүдэд АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах нь чухал гэж үзэж байна.  

Эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгохын тулд Монгол Улс дотоодын бодлогоо шинэчилж, гадаад зах зээлд илүү нээлттэй байхын чухлыг бизнесийн төлөөллүүд тэмдэглэлээ.

Таны сурталчилгаа