Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: “Гаалийн албан татварыг наймдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлсөн байсан. АИ-92 бензин дээр энэ арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол дээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Норвеги, Швейцар зэрэг улсууд шатахууны хөнгөлөлт байхгүйгээр нийлүүлж, борлуулж байна. Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гол бараа бүтээгдэхүүний хуулийг санаачлан боловсруулсан. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахуун дээр авч хэрэгжүүлэх заалтуудыг оруулсан байгаа. АИ-92 шатахууны гаалийн албан татварыг наймдугаар сарын 1 хүртэл хүртэл хөнгөлөх заалт байсан бол энэхүү заалтыг 2022 он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэр гарсан. Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэсэн 2390 төгрөг АИ-92 автобензинийг борлуулна. 2220 төгрөг байсан шатахуун жилийн хугацаанд 6 хувь өссөн. Нүүрсний экспорт өдөр дунджаар 1000 авто тээврийг гаргаж байна. Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолыг баталсан” гэв. 

 

 

Таны сурталчилгаа