Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
• Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
• Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
• “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
• Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.