Нийслэлийн боловсролын газраас 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллагад зарлагдсан багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг нэгтгэн танилцууллаа.
Тус мэдээллээс харахад бага ангийн багш болон, математик, гадаад хэлний багшийн орон тоо эрэлттэй байна.
Сул орон тооны мэдээллийг дүүргээр ангилан харуулбал:
Баянгол дүүрэгт сул орон тоо - 200
Баянзүрх дүүрэгт сул орон тоо - 448
Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд сул орон тоо - 76
Сүхбаатар дүүрэгт сул орон тоо - 165
Сонгинохайрхан дүүрэгт сул орон тоо - 321
Хан-Уул дүүрэгт сул орон тоо - 418
Чингэлтэй дүүрэгт сул орон тоо - 246 буюу Нийслэлийн хэмжээнд нийт 1874 багш ажилчдын сул орон тоо байна.