Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ холбогдох баримтыг ирүүлснийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар