УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Дарханы замын асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр: "Өнөөдрийн байдлаар надаас мэдүүлэг авсан, шалгасан, асууж тодруулсан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Үнэн мөн нь тайлагдах байлгүй дээ. Буруутныг шалгаж тогтоох ёстой. Би хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Шаардлагатай мэдээллүүдийг өгнө. Айж ичээд байх юм алга" гэлээ.