УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүн УИХ дахь нам, эвслийн бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилдог болох тухай УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийг батлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргаас чөлөөлөгдөн, бүлгээс гарч байгаа тухайгаа өнгөрөгч 7-р сард мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд хуралдаж шинэ бүлгийн даргаа сонгосон байна. Бүлгийн даргад гурван гишүүн нэрээ дэвшүүлсэн ч Н.Ганибал, А.Адьяасүрэн нар нэрээ татсанаар О.Цогтгэрэлийг бүлгийг даргаар сонгожээ.