УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд хуралдаж шинэ бүлгийн даргаа сонгосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус асуудлаар АН-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр: Хууль бус хурал болсон. Үүний ард гэмт хэргийн бүлэглэл байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Цаг нь болохоор би ярина. Ер нь ЖАН-гийхан амь тэмцэж байна. Миний хувьд үүний эсрэг шийдвэртэй тэмцэнэ хэмээсэн юм.
Мөн тэрээр дээрх асуудлаар УИХ-ын даргад хандан албан хүсэлт хүргүүлжээ.