Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Өлзийхүүгийн Шижирийг бүртгүүлэхээр бичиг баримтыг өглөө. Өлзийхүүгийн Шижирийн хувьд өнгөрсөн 8 дугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын ҮБХ-оор Ардчилсан намын Тэргүүн дэд дарга мөн Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар Ардчилсан намын Тэргүүн дэд дарга бөгөөд АН-ыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр итгэмжлэлээ авсан байгаа. Иймээс Монгол Улсын Дээд Шүүхэд Өлзийхүүгийн Шижирийн материалыг өнөөдөр хүргүүлж ирж байна. АН-ын даргыг бүртгүүлэхдээ Ардчилсан намын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь өгдөг байгаа. Одоо нийгэмд тараад байгаа АН гэрчилгээгүй, тамгагүй гэдэг ийм хэрүүлийн алим байдаг. Тийм бол та бүхэнд эх хувиар нь үзүүлье гээд АН-ын 2000 оны 12 дугаар сарын 06-нд дээд шүүхээс олгосон гэрчилгээг эх хувиар нь авчирлаа.
Хоёрт, өнөөдөр үндсэн хуулийн цэцийг тэтгэвэртээ гарсан зөнөсөн өвгөцүүл төрийн эргэлт хийчихээд, түүнийг нь шийдэх гээд парламент нь мунгинаад сууж байгаа энэ цаг үед АН-ын залуучууд өөрсдийнхөө эв нэгдлийг, АН-аа цаашид хэрхэх тухай ярилцаж байна. Учир нь сөрөг хүчин хүчтэй байхгүй бол сайд болох гэсэн хэдэн хүмүүсийн захиалгыг биелүүлдэг, ҮХЦ нь Үндсэн хуулийг гажуудуулж төрийн эргэлт хийдэг муйхар бүдүүлэг аргатай болжээ. Өнөөдөр улс төр хийх гэж байгаа бол үндсэн хуулийнхаа хүрээнд хийдэг баймаар байна. Үндсэн хуулинд байгаа заалтыг сольж хольж Үндсэн хуулиар олгогдсон АН-ын гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрх, намаа намын даргаа чөлөөтэй сонгох энэ сонголтонд Улсын Дээд Шүүхэд халдаж болохгүй. Тиймээс бид Улсын Дээд Шүүхэд хүсэлтээ өглөө. Улсын Дээд Шүүх хуулийн хугацаанд шийднэ гэж бодож байна.