Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг чуулганы хуралдааныг орхин гарлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “УИХ-ын гишүүн хуралдаанд оролцохгүй, орхин гарч болно гэсэн заалттай байдаг. Тэрний дагуу гарч ирлээ. Монгол төрийн хувьд маш том хар толбо суулгаж байна. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр үндсэн хуульд оруулсан өөрчлөлт чинь үндсэн хуулийн зөрчсөн байна гэж хуралдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тусгайлан авч үзэж болно гэсэн зүйл огт байхгүй. Миний сэжиглэж байгаа зүйл энэ бол захиалгат ажил юм шиг байна. Хэдэн гишүүн сайд болохын тулд үндсэн хуулиа өөрчилж, үндсэн хуульдаа гар хүрдэг бол буруу зүйл. УИХ-ын гишүүдийн 4/3 дээш хувийн саналаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ордог. Хууль тогтоодог байгууллага үндсэн хуулийн цэц биш, ард түмнээс мандат авсан ард түмний төлөөлөгч бол парламент юм. УИХ-ын гаргачихсан зүйлийг 9 хүн хуралдаад хүчингүй болгож болохгүй.  Ганцхан сайдаас бүх юм хамаардаггүй. Сайдыг УИХ-ын гишүүн огцруулж болохгүй. Монгол улсын ерөнхий сайд эрх мэдэл өндөр байдаг. Цэц тоглоомын байгууллага боллоо ” гэв. 

 

Таны сурталчилгаа