МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа. Тус хурлаар "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайдаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дэмжлээ. Хэрвээ Д.Амарбаягалан сайдаар томилогдвол дараагийн МАН-ын генсек хэн байх вэ?
Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээр дөрвөн ч удаа улиран сонгогдсон. Сүүлийн 2 сонгуульд намаа ялалт байгуулж олонх болгосон сайн менежер гэгддэг. Сонгууль дөхөж буй энэ үед түүний ажлыг залгуулах сайн менежер хэн байх вэ? гэдэг олны анхаарлыг татаж байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Я.Содбаатар, Н.Энхбаатар нарын нэрс яригдаж байгаа талаар хэлж байна.