Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад долоон асуудлыг хэлэлцэн баталлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд Шинэ Засгийн газрын бүтэцийг танилцуулахдаа:

"Миний бие Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтцэд зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн мерит зармыг баримтлан Байнгын хороодын зарим даргыг сайдаар томилох санал гаргаж байна. Түүнчлэн хотын түгжрэл зэрэг асуудлыг хариуцах болон спорт, олимпизмын сайд байх нь зүйтэй гэж үзсэн. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай" гэдгийг онцолсон. 

Шинээр томилогдох сайд нар маргааш /2022.08.30/ морин цагт ТАНГАРАГАА өргөнө. 

 

Таны сурталчилгаа