Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны VI чуулган 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй ахмад төлөөлөгчид оролцон Улаанбаатар хотноо хуран чуулж шинэ удирдлагуудаа сонгосон.

Чуулганаар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан ахмадын холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, холбооныхоо шинэ тэргүүнээр Бат-очирын Батсайхан, Нарийн бичгийн даргаар Балданжавын Одгэрэл нарыг олонхын саналаар сонгож, Бодлогын асуудал хариуцсан 11 тэргүүлэгч, мөн Хяналтын зөвлөлийг гишүүдийг сонгож батламжилсан.

Өчигдөр /2022.08.29/ Ардчилсан ахмадын холбооны Тэргүүлэгчид анхны хурлаа зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэж шийвэрлэлээ.

1. ААХ-ны үйл ажиллагааг зохицуулах дүрмийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг,

2. ААХ-ны Тэргүүлэгчид ҮБХ-ны Бодлогын зөвлөлд орж ажиллах тухай 

3.Цаашид АЭХ болон АЗХ-той хамтран ажиллах тухай болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Таны сурталчилгаа