Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Д.Сарангэрэлийг томиллоо.
Өнөөдөр /2022.08.30/ тангарагаа өргөсөн ХНХЯ-ны сайд Д.Сарангэрэл цахим хуудастаа: "Монгол төрийн сайдын тангараг өргөлөө. Нэр төртэй, идэвх зүтгэлтэй ажиллах болноо. Энэ өдрүүдэд ковидын мөнгө идсэн, хээрийн эмнэлэг зувчуулсан гэх мэт гүтгэлгүүд сошиалаар явлаа. Нэгээхэн ч тийм бусармаг увайгүй үйлдэл хийгээгүй ээ. Хууль бус үйл ажиллагаанд орооцолдож байсангүй. Цаашид ч та бүхнийгээ гонсойлгох зүйл хийхгүй. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлд төрөөс барьж буй бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ илэрхийлье" хэмээн нийтэлжээ.