Цаг үеийн мэдээ

Монгол ардын намын удирдах зөвлөл хуралдаж байнгын хороодын даргыг томилж байна. ҮХНӨ яригдаж эхлэхтэй зэрэгцэн сайдын суудал горилж, дарга нарын өрөөний үүд сахиж, сошиалаар попорч эхэлсэн зарим гишүүд сайдын тоонд багтаагүй ч байнгын хороог авахаар санаархаж намын даргынхаа өрөөний үүдэнд дугаарлаж сууна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар Нийгмийн бодлогын байнгын хороог авахаар үзэлцэж байгаа бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон даргаар Б.Саранчимэг гишүүний нэр тодорсон байна. 

Мөн Инновац, цахим бодлогын байнгын хороон даргаар Э.Батшугар гишүүны нэр яригдаж байгаа бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намын даргын өрөөг хэд хоног сахисан нь хүүдээ байнгын хороо авах учиртай байж. 

Харин Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг тодорчээ. 

Таны сурталчилгаа