Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа өнөөдөр /2022.08.30/ хүлээн авлаа. Сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод ажлын амжилт хүсэн, баяр хүргэв.

Тус үйл явдалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд байлцлаа.

Таны сурталчилгаа