Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймаг нь нүүдэлчин түмний адууны соёлыг харуулах “Адууны өв соёлын баяр” арга хэмжээ Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газарт 9 дүгээр сарын 10,11-нд зохион байгуулагдана. Адууны өв соёлын баяраар гүүний үрс гаргах ёсон, адуучин тэмцээн, унага тамгалах ёсон, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон, дээлтэй бөхийн барилдаан зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулна.