Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.

 Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон улсын арга хэмжээ бөгөөд Монгол Улс үүнд 2016 оноос өндөр, дээд түвшинд оролцож ирсэн.

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.

Таны сурталчилгаа