Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: "Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.

Тухайлбал, 2022 онд Монгол, АНУ-ын  хамтарсан 7 сургуулилалтыг явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. 

Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой. 

Харин Монголын цэргийн алба хаагчид бүс нутгийн маргаантай байдаг Курилын арлууд орчимд цэргийн сургуулилалтад оролцоогүй болно" гэлээ. 

Таны сурталчилгаа