Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.
Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.