Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло 2022 оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга К.Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Таны сурталчилгаа