Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
• Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
• Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,
• Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,
• Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,
• Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,
• Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.