Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр буюу 2022.09.15-ны өдөр хуралдаж байна.
Хурлаар:
1. Ардчилсан намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт, өөрчлөлтийн тухай,
2. ҮБХ-ны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлтийн тухай,
3. УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай,
4. Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах тухай,
5. УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.