Цаг үеийн мэдээ

Ардчилсан залуучуудын холбооны залуус өнөөдөр /2022.09.15/ С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн бөгөөд, шаардлага хүргүүлэх үеэрээ Шонхор тауэрт орших Ардчилсан намын байрны цонхыг хагалжээ. Энэ үеэр  АН-ын дарга С.Эрдэнэ: "Х.Баттулга гэх Оросын тавиулыг хэзээч Ардчилсан намд ойртуулахгүй. Энэ мэт Х.Баттулгын турхиралтаар хөдөлж байгаа хүмүүс Ардчилсан залуучуудын холбоог төлөөлөх эрхгүй. Намын байранд хүч түрэмгийлэн халдсан үйлдэлдээ энэ хүмүүс хариуцлага хүлээх байх. Би өнгөрсөн хугацаанд олон удаа доромжлууллаа. Гэхдээ хэнтэй ч би хэрүүл хийж байгаагүй. Та нар ийм бүдүүлэг байж болохгүй. Шаардлага өгч байгаа бол буцаад чимээгүй шаардлагынхаа хариуг сонс" гэлээ.

Таны сурталчилгаа