УИХ-ын дарга Г.Занданшатар Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу “Жишиг сум” төслийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Сүүлийн үед тус чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлттэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгджээ.
Чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг дэмжих нь чухал юм"