Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны IX чуулган 2022 оны 9 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 400 гаруй залуусын төлөөлөл оролцон Улаанбаатар хотноо хуран чуулж шинэ удирдлагуудаа сонгосон.

Чуулганаар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан Залуучуудын холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, холбооныхоо шинэ тэргүүнээр Н.Болдбаатар, олонхын саналаар сонгож, Бодлогын асуудал хариуцсан 11 тэргүүлэгч, мөн Хяналтын зөвлөлийг гишүүдийг сонгож батламжилсан.

Өнөөдөр Ардчилсан Залуучуудын холбооны Тэргүүлэгчид анхны хурлаа зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. АЗХ-ны үйл ажиллагааг зохицуулах дүрмийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг,

2. АЗХ-ны Тэргүүлэгчид ҮБХ-ны Бодлогын зөвлөлд орж ажиллах тухай 

3.Цаашид АЭХ болон ААХ-той хамтран ажиллах тухай болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Таны сурталчилгаа