Цаг үеийн мэдээ

Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам нэгдэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.10.05/ боллоо.

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ: "Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна. Тодорхой түүхийн хугацаанд тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч өнөөгийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх, үүсээд буй хүндрэлтэй байдлыг амжилттай давах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох зэргийг ярилцаж, санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Цаашид улам хүчирхэг намыг байгуулж, нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, эрх баригчдын явуулж буй бусармаг үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнтэй тооцох хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" 

Таны сурталчилгаа