Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцууллаа. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар тодрууллаа.

Тэрээр : "Улс орны эрх ашиг хамгийн чухал байх ёстой. Ялангуяа эрчим хүчний хараат байдал манай улсын хувьд цар тахал, дайны үед улам их  мэдрэгдэж байгааг харж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гадны зээл тусламжаар баригдах нөхцөл бүрдэж байна гэдэг бол Монгол улсад олдож байгаа ховорхон боломжуудын нэг. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө иргэдтэйгээ ойлголцож энэ төслийг богино хугацаанд үр дүнтэй болгохын төлөө санаачилгатай  ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд засгийн газраас эдгээр 3 аймгийн энэ бүс нутагт хамрагдаад байгаа иргэдтэй уулзаж нөхөн олговрыг нь үе шаттайгаар олгох, ямар нэгэн байдлаар хохиролгүй байлгах чиглэлд анхаарч ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд засгийн газрын төлөөлөл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзаж удаа дараагийн яриа хэлэлцээрийг хийсний үндсэн дээр энэ ажлыг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол улсын эрх ашгийн асуудал" гэлээ. 

Таны сурталчилгаа